Дашдоржийн Нацагдоржийн шүлгүүд
Дорнын их яруу найрагчийн зохиолуудыг нэгэн газар цуглуулав.
ГАРЧИГ
Бүх шүлгүүдийг нь нэгэн газар цуглуулахаар түүвэрлэж байгаа.
Mиний Нутаг
Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнуудЭнэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан оронХэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнүүд
Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гүн цэнхэр нуурууд
Хүн малын ундаа болсон тойрон бүрд уснуудЭнэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон
Орхон, Сэлэнгэ, Хөхүйн онц сайхан голнууд
Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот балгадын сууринууд
Хол газар одсон харгуй дардан замуудЭнэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан оронХолхи газраас гялалзсан цаст өндөр хайрханууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдамууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдагууд
Хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талуудЭнэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан оронХангай,Говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар
Гөрөөс, араатан авласан урт урт шилнүүд
Хүлэг морьд уралдсан хөндий сайхан хоолойнуудЭнэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан оронСалхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой
Саруулд талд яралзсан сонин янзын зэргэлээтэй
Сайн эрс цугласан байц бэрх газартай
Сүлд тахилга улирсан сүмбэр их овоотойЭнэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан оронНарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сүлжих тэнэгэр сайхан нутагтай
Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай
Таван зүйлийн тарианы хөрс шороот газартайЭнэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан оронӨлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Yр, ач, хүүхдийн үржиж өссөн газар
Таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн нутаг
Монгол хүн бидний сэтгэлийг сорсон оронЭнэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан оронӨвлийн тасхийм цагт цасан мөсөн бүрхээд
Болор шилийн өнгө гялтганаж, гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг, навч дэлгэрээд
Жигүүртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон оронЭнэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан оронАлтай, Хянган хоёрын завсарт атар баялаг орон
Аав, ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газарЭнэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан оронХүннү, Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн нутаг
Хөх Монголын цагт хүчирхэг болсон орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бүрхсэн нутагЭнэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан оронӨссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө
Хувьтан энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц дээр хүндтэй гавьяаг байгуулъяЭнэ бол миний төрсөн нутаг
1933 он
Монголын сайхан орон
Дөрвөн Цаг
Хавар
Мөнх тэнгэрийн дор мянга мянган хавар
Монголын сайхан оронд жил жил дэлгэр
Энх улирал ханхлахад хүний сэтгэл тэнэгэр
Өвсний соёо ногоороход морь мал ханагарХолхи нар ойртож хасын цас хайлахад
Хуучин дэлхий халагдаж хамаг юм шинэднэ
Хөрсөн мод цэцэглэж хүүхэд багачууд наадахад
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санан
Хээрийн галуу айлчлан ирж гангар гунгар донгодоход
Гэртээ суусан малчин түүнийг чанга уярна
Хажуу дахь ууланд горхи булаг хоржигнон урсахад
Хаяан дахь ишиг хурга майлалдан хөгжим нийлүүлнэЭелдэг урьхан амьсгал ариуханаар үнэртээд
Эрт эдүгээг бодогдуулан нуугдсан сэтгэлийг сэргээнэ
Өнөр сайхан төл баян хотыг чимэхэд
Өлгийтэй бяцхан хүүхэд эцэг эхээ баясгана.
Зун
Цагийн сайхан зуны эхэнд
Газрын сайхан хангайн нуруунд
Хөхөө шувуу урьхнаа донгодох үес
Энэхүү дэлхий юутай сайхан тааламжтайНогооны униар огторгуй тулж зэрэглэн мяралзахад
Хүлэг морь урт янцгааж төрсөн нутгийг зүглэнэ
Цэцгийн хур дэлхийн нүүрийг угаахад
Залуу хүмүүсийн сэтгэл сэргэж бие биеэ бодноҮзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгш
Эрийн гурван наадам монголын манлай баясгалан
Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу
Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдалУудам талд наадам цэнгэлийн аялгуу зөөлнөөр цуурайтна
Хээр хөдөөд таван хошуу мал дураараа бэлчинэ
Өрх бүрийн үүдэнд айраг сархдын үнэр сэнгэнэнэ
Ийм сайхан баясгалантай тийм сайхан жаргалтай.
Намар
Намрын шар нар над дээр, чам дээр тусна
Найган найгах улиралд нь бид бас найгана
Буга хандгай урамдаж уул усыг баясгахад
Үхэр шар мөргөлдөн малчин хүнийг зугаацуулнаСайхан огторгуйн дунд нимгэн цагаан үүл нүүхэд
Идэр залуус алс газрыг сонирхон сурахаар одно
Тунгалаг мөрөн зөөлөн зөөлнөөр дув дуугүй урсахад
Түүний дотроо саран мишээж янагийн үлгэрийг сэмээр өгүүлнэӨглөөний хяруу сувдын адил гялтгана бууралтахад
Гадаа сойсон морь бүг бүг бөн бөн чичирнэ
Гэрийн эзэн эртлэн, үнэг чоныг гөрөөлөхөөр одоход
Эхнэр хүүхэд аарц нэрж, түүнийг хүлээнэУрьхан хонгор салхи өвс модыг намилзуулахад
Хөгшин залуу хүмүүсийн сэтгэл бөн бөн бөмбөрнө
Шарласан модны навч хоёр нэгээ унахад
Сэтгэлийн доторх уйтгарт явдал хааяа хааяа бодогдоно.
Өвөл
Алсын салхи жихүүхэн амьсгалаар тас няс хийхэд
Алтан дэлхийн уул тал мөнгөн хуягийг өмсөнө
Өвлийн шөнө тэнгэрийн одод оч мэт гялалзахад
Уудам талд жинчин хүний дуулах ярууӨндөр уулын оройд будан хүдэн зугаацаад
Өргөн талын хөндий нүд гялбам мэлцийхэд
Бэлчээрт гарсан малууд соргог үсийг гялалзуулан буцахад
Идэр залуу малчин түүнийг хураан исгэрнэӨндөр газрын хүйтэн тасхийм тасхийм, ясхийм ясхийм
Монголын залуус нүүрээ цогтой, нүдэндээ галтай
Зургаан мичид орой дээр, зулын гэрэл хажууд
Хөгшид өвгөд галыг базаан, хуучин үгсийг ярилцанаӨвөл, хавар, зун, намар дөрвөн улирал
1934 он
Уул, ус, нар, сартай нөхөрлөнө
Хүн бүр өтгөсийг үдэж нялхсыг угтан
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй
Од
Холхи газраас гялалзан харагдах өнгөт од
Хязгааргүй огторгуйн дунд зугаалсан олон улаан оч оо
Нарт ертөнцийн дотор суугаа марс од оо
Манай хүн төрөлхтөн чамтай танилцахыг хэдийнээс хүсэв
Алтан сайхан бие дээр чинь ямар хүн эрдэнэ оршном
Уул, ус, цэцэг мод чинь юугаар бүтсэн бэ?
Манай ертөнц шиг янз янзын юм холилдон байна уу? Үгүй юу?
Нийгэм журмын байдал чам дээр тогтсон уу? Үгүй юу?
Од чиний тэндээс энэхүү дэлхий ямар өнгөтэй үзэгднэм.
Орчлон ертөнц гэдгийг чи мэднэ үү? Үгүй юу?
Янаглал амраглалын дөл аль зэрэг хурц вэ?
Юунд манай ертөнцөд захиа үл илгээнэ чи?
Эрдэмт марс од оо! чи нэгд нэгээр харж байна.
Энэхүү дэлхийн түмэн байдлыг юу гэж сонирхоно чи
Огторгуйн оргилын олон эрдэмтэн чамайг хэдийнээс сонирхов
Урьдаар нийгэм журмыг байгуулж, дараагаар чамтай ураг болсугай гэнэ
Алс газар сурахаар явагч
Алс газар сурахаар очих замд
1927он
Намрын салхи өмнөөс сэржигнэнэ
Өвсөн толгой намилзан халиурахын дундуур
Түүний гэрийн утаа цэнхэрлэн холдоно
Зуун уул, мянган голыг нөхөрлөхөд
Үдэн өнгөрөх гацаа хот цугаар хүний
Залуу хүү хажуугийн цонх түшиж
Дэмий л үүнийг гайхан, түүнийг сонирхоно
Алжаалыг өөрийн сэтгэлд бясалгаж
Баяслыг харин хэлээр уламжилна
Шинэ үзэгдэл өөр амтанд умбахад
Түүний далайгаас сувд тана шүүрдэнэ
Өнгөрсөн ирээдүйг шүүмжлэх зуур
Олон одон жирэв, жирэв
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү эрдэм өвөрлөж харина
Mиний Хэнз Хурга
Миний хэнз хурга
1933 он
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг
Мярс, мярс майлж
Намайг чиглэсээр ирдэг
Дун цагаан үстэй
Дуран хар нүдтэй
Түмэн хонины дундаас
Түүнээс хөөрхөн амьтангүй
Төрсөн хот дотроо
Тэр бид хоёр тоглодог
Өвдгөө сөгдөөд
Өөрийнхөө ээжийг хөхдөг
Өвөр дээр минь гараад
Өхөөрдмөөр, өхөөрдмөөр эрхэлдэг
Нааш, цааш дэгдэн
Малчин эзнээ баярлуулдаг
Сурцгаая та минь ээ
Эрдэм номыг сурах дүү нар минь
Эрх биш нэгийг оролдоод үз
Эхэлсэн тэр зүйлээ
Эцсийг нь хүртэл оролдоод үзЭнэнд ч бэрхшээл тохиолдоно
Энэ бүгдийг давж байж
Эрдмийг сурч эхэлдэг юм
Ээдээ хичээж үзээрэй, та миньЭнэ үгийг та нарт хэлэх
Эцэг эх чинь би биш
Эгч ах чинь ч биш
Эгэл нэгэн хүн хүсэж байнаОролдоод ч огт ойлгохгүй
Уншаад ч учрыг нь олохгүй
Урагшгүй явдал их тохиолдоно
Уурлаж, орхиж болохгүй шүүУс хэдий тунгалаг боловч
Хөлдөхөөрөө мөс болдог
Ухаан хэдий сэргэлэн боловч
Уурлахаараа мунхаг болдогУурлаж уцаарлах хэрэггүй
1936 он
Уйгагүй оролдож сураад
Улс орондоо тустай юм хийж
Удамт монголоо хөгжүүлье, та минь
Хоёр ишиг
Хаврын наран шарлаад өвөлжөөний дотор бүлээн дулаан.
1933 он
Хотын дунд хонь ямаа майлалдаад
Хоёр ишиг зэлийн хажууд мөргөлдөн наадна
Алаг ямааны ишиг хорин хоногтой
Саарал ямааны ишиг нэг сартай
Хоёулаа нялх болоод бэсрэг
Эвэр нь ургаагүй боловч
Магнай дээрээ өчүүхэн товойжээ
Алаг ямааны ишиг холоос
Хурдан, хурдан гүйн ирж, мөргөн гэдрэг буцна
Саарал ямааны ишиг дороо шилжин, зогсож, хүлээнэ
Хэдэнтээ мөргөлдөн, сургууль хийгээд, хоёулаа зэрэгцэн
Хотонд орж тус, тусын эхийг эрнэ
Хоёр ямаа угтан майлж, хүлээн авах бөгөөд
Хоёр ишиг сөгдөн хөхөх нь хөөрхөн
Tүүхийн Шүлэг
Манай монгол улс маш эртний улс аа,
Монголын яруу түүх, магад их гэрэлтэй,
Гэгээн мянган жилээс, бид энд оршсоор,
Хэдэн мянган жилээс, бид энд оршсоор,Хэдийнээ балар цаг, таван мянган жилийн өмнө,
Хойд газар оршиж, хол ойрыг хувьсгасан
Хүннүгийн үе хүрээд, хүчирхэг улсыг мандуулсан
Хянган уулын тэндээс, тэнгэр уулыг тулсан,Энэхүү Хүннүгийн улс, хоёр мянган жилийн тэртээ,
Өмнө нанхиадыг сүрдүүлж, урт хэрэмийг цогцлуулсан
Ромын улсыг хүрч, европ дахиныг сандруулсан,
Өөрийн дурсгалт зүйлээ, монгол орондоо хоцоргосон,Сяньби, Тобагийн монгол, шаштир түүхийг залгамжилсан
Тюрк, Уйгуртай нийлж, төрөлх орноо сахисан
Харь хязгаар газарт, Хятан улсыг байгуулсан,
Гадаадын дайсан алинд, хэзээд эрэлхэг явсан,Хаан Чингисийн үед, хамаг улсын тэргүүнд,
Хөх Монголын үрс, хуяг дуулгаа засацгаасан
Хоромсог саадгаа агсаж, хүлэг морио ташуурдсан,
Холхи ойрхыг нэгтгэж, хүний түүхэнд манлайлсанМянган голыг гаталсан морин туурайн гавьяа,
Найман зүгт мандсан эцэг өвгийн гавьяа,
Нармай төрийг байгуулсан, дэлхий дахинд гавьяа
Манай өнгөрүүлсөн түүх хүн төрөлхтөнд гавьяаМонгол хэмээх нэгэн нэр, ертөнцийн чихнээ дуурсгалтай,
Монголын тул хэмээх сэтгэл, манай зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндсэн хэл, орхиж болшгүй соёл мөн.
Үхтлээ орших төрөлх нутаг, салж болшгүй орон мөн өө,Хангай дэлхий хэвээрээ атал, хүний явдал их хувирсан,
1936 он
Хойших мөрийг харж, урагшлах замыг давшилтай,
Харийн хөнөөл хэтрэхэд, үндэсний хувьсгал гарсан шүү
Түмэн оны энхийг ийнхүү тэмцэн бүтээнэ.
Бид Хоёр
Бид хоёр энэхүү ертөнц дээр хамгийн өчүүхэн амьтан
1936 оны 8-р сарын 15, шөнийн 1 цагт.
Бид хоёр орчлонгийн долгиноо учралдаад түүнийг дагалдан хөвнө
Бид хоёр ямар ч догшин ширүүн халивч гар гараан алдахгүй бол манай заяа тэр
Би хаана төрөв? Чи хаана төрөв?
Бид хоёр монгол оронд төрж түүний усаар угаагдсан
Бид хоёр бие биеэ хэдийнээс таньсангүй боловч эрж олов
Бид хоёрыг хэн ч уулзуулсангүй
Бие биеэ үзээд харьцан янаглаж нийлэлдэв
Би чамд хайртай болов. Чи надад хайртай болов
Бид хоёрын сэтгэл хэзээд нэгэн ямхын дотор хослов
Бие биеэсээ холдвол өлсөнө
Бид хоёрын өчүүхэн зүрх
Бид хоёрт юу ч хэрэггүй
Гагцхүү янаглал гэдэг нэгэн үнэтэй юм би.
Би чамайг гэнэ, чи намайг гэнэ
Бид хоёр ертөнц дээр ангир шувууны адил явнам
Бид хоёрын сэтгэл
Бие биеэ үзвэл даруй цадна
Би хоёр орчлонг сонирхохгүй
Гагцхүү ижилдсэн сэтгэлээ хайрлалтай яа.
Миний гүехэн сэтгэл өлсөнө
Тэгээд бас амтыг сонгон олж ядна
Ай юунаас болов?
Ямар юм идэхээ хэлж үл өгнө
Гагцхүү амаа ангалзан тэмүүлнэ
Хэмжээ хязгааргүй орчлон биш үү.
Түмэн зүйлийн өнгө цацран гялалзана
Үнэнийг үзэх гэрч бас олдохгүй
Үзүүргүй бэлчсэн хүсэл гэгч тэр мөн
Хэчнээн их зовдгийг би бас төсөөлнө
Хөөрхий туйлын тэнэг сэтгэл ээ!
Хүний сэтгэл эрх дураар юм аа!
Түүнийг хөнөөж хэмжээлж огт үл болно.
Муу биеийг эзлэн дарангуйлаад
Мөн түүнийг төөрүүлэх ч магадгүй, тэгшлүүлэх ч магадгүй
Хэрэв сэтгэлээ цатгалан байлгая гэвэл,
Сайн сайхан огт үл бодогтун
Орхиж чадахгүй болоод хэтэрхий бодвол
Хоосоор чамайг зовоохоос юуны өөр өө!
Гэргий Хүүхдээсээ Хагацахуй
Нимгэн зөөлөн зүрхэнд минь
Ширүүн хур асгарна
Миний гүн зовлонг
Хэн хэрхэн мэднэЭцэг эх хоёулаа,
Энхрий охинтой гурвуулаа
Эндүүрч хоомгойдож бодвол
Энэ гурвуулангийн зовлоонСэтгэлийн мянган зовлонг
Сэргээх юмгүй юм гэж үү?
Сар шиг охиноо ширтэж,
Санааны чамайгаа гайхнаГанц охиноо бодоход
Хайрлах сэтгэл ундарна
Гаслант орчлон ийм тул
Хаанаас түүнийг тусалнаХайртай амраг хурц аа!
Хагацах өдөр бас буй
Хоёр сэтгэл гаравч
Гурван зүрх хайчлагдахгүйМиний нэгэн сэтгэл
1936 он
Чиний хатан санаа
Охины төрөлх мэдрэл
Хэн нь хэзээ түрүүлнэм.
Эндүү Хүн
Алс талын уудам хөндийд адуу мал бэлчсэн нь
1935 он
Хуудуу Дамдины шүлсийг асгаруулна
Тасалж туугаад шавх гуядахад
Танхай эрийн баярын магнайд хөлс бөмбөрнө
Хот газар авчраад худалдахад
Хосгүй эр ширхэггүй торгоор гоёно
Ховдог хомхой нь илрэхэд
Хуулийн нүд алгасалгүйгээр тасална
Гурван Үе
Үзэсгэлэнт охин нэгэн үе
Баян сүргийн хажууд саравчилж
Монгол дуу лимбийн эгшгээр
Жавхлант уул талд цуурайтнаТүмэн жилийн шавар балгас
Ертөнцийн гэрлийг халхалж
Монгол охины соёл эрдэнийн туяа
Харанхуй хэрмийн дотор замхарна1935 он
Хай, хөөрхий шагшравч хожимдож
Хайран хорвоо, хойд энгэрийг түшээд
Хасын царай, хонгор бие
Ертөнцийн нүднээ хагас хугас болов
Халаг
Харанхуй гэрийн мухарт
1935 он
Бүдэг гэрэл сүүмэлзэнэ
Хот газар авчраад худалдахад
Хосгүй эр ширхэггүй торгоор гоёно
Ховдог хомхой нь илрэхэд
Хуулийн нүд алгасалгүйгээр тасална
Боловсон Ёс
Гаталшгүй усан хүчтэний
Гарц олом гүехнийг эрж яахан барна
Ганц бие амь зулбан гаравч
Гэр орон, эд хогшил хөсөр хаяхад бэрх байвБоловсон арга дэлгэрснээс хойш
1935 он
Өндөр талбар, өргөн амыг зохиогоод
Боогдол гачигдлын усан хэрмийг дав,
Үзэсгэлэнт гүүрийг солонго мэт зурайлгав…
14 жилийн өмнө
Насан залуу монгол хөвгүүн хурдан хээрийг унаж
Наранд борлож уулын бэлд ойртоно
Найган зугаацах навч цэцэг жигдэрч
Идэр эрийн сэтгэлд бодлого төрүүлнэАавын үлдээсэн өв хөрөнгө мал байдаг болоосой
Адуулж маллаад өсгөж суухсан
Ээжийн хураасан эд хогшил байдаг болоосой
Эвлүүлж эдлэн баяжиж суухсанӨндөр хад л хажууд сэмхэн ажиглаж
Өөрийн эзэн гэртээ чимээгүй муу санана
Өвгөн буурал эцэг эх минь
Өглөө үдэш бодогдож
Өнчин сэтгэл, хоосон биеийг гутаанаАрван мянган адууны дэлийг чичивч
Аминд ноогдох нэг ч үгүй
Ардаг тарган болтол адуулавч
Авч эдлэх эрх мэдэлгүйХөлстэй дээл мөрөн дээр миний хувь
Хөрст дэлхий хөл дор миний тэр
Хүмүүжих газар эзний хаяа
Хөөгдөх өдөр хэзээ ч болзошгүйЭзгүй тал ширтэн сэтгэл бухимдана
Эзний таргыг харж, нүд өвдөнө
Эрхэм дээдсийн царайг зусардаж тайтгаруулна
Энэ бие эрхгүй хөсөр орхигдоноИнгэж яваад насыг барна
1935 он
Энэ насны үйл гэж бодож
Эцэс хойтдоо жаргах болтугай гэж
Эргүү бодлого гашууныг уяруулна
Нэгэн Дусал Шүлс
Анаа дацангийн үүд нээгдэж
Арван зүгээс буянтан хурав
Түшлэг, олбог, жавдан хүртэл
Бурханы шавиуд суудал баривХэнгэрэг, цан, бүрээ бишгүүр хангинан
Хижиг өвчний гамшгийг арилгах болов
Ард түмний эрүүл энхийн тулд
Рашаан адисалж аврал буувБуяны мөрийг түм түмээр үйлдэв
Бурханы шавиуд рашааныг тарнидав
Дээд ламаас доод лам хүртэл тарнидаж байтал
Гавж Галсангийн бие муудан ханиалгаж байсан боловБуянд гамшиггүй гэж бодовч
Бузар шүлс сүрьеэгийн нянг нулимав
Удсангүй түмэн хүнд сүрьеэ тархаж
Нэгэн дусал шүлснээс алтан амиуд сүйдэвШинжлэх ухааны эмнэлэг довтлон хүрч
1935 он
Мянган хүний аминд оров
42 Хувиар
Өвгөн Балдан өвдөөд таван сар болов
Энэ ламыг залж, тэр ламаар гүрэмдүүлсээр
Барьж суусан ганц гэрээ хүртэл
Барьцаанд бэлэглэхээр шийдэвБаруун Гандан, Зүүн хүрээ,
Байдаг газраар явж үзэв
Өвчин ч улам ихэддэг,
Халуун ч улам нэмэгддэгГанц эмгэн гаслахаас өөр үггүй үлдэв
Ядуу өвгөн ёолохоос илүү үггүй болов
Арга барагдаж амьсгал давхцаж байтал
Хорины дарга орж ирээдХурдан докторт очих хэрэгтэй
Хувь заяа бий болбол эдгэрч болно гэхэд
Докторт очив
Дотоод гадаад эрхтэн бүгдийг үзэвДотрын өвчин гэмгүй, гэмгүй
Долоо хоног дотор эрүүл болно гэв
Должин эмгэн хөл газар хүрэхгүй болов
Докторын үг санаанаас гарахгүй байвДөчин хоёр хувиарын халуун
1935 он
Дөнгөсөөр байж гучин найм болов
Өвгөн Балдангийн өвчний нян үхэж дуусав
Өнөөх доктороос илүү эрдэнэгүй болов
Өлзийт Өвчин Гэгч
Нас хорин тавхан атал
Ярны шатыг төгсгөөд
Нахиу хамраар шагнуулаад
Ямба тушаал өндөрлөжээАрван хэдтэй яртсанаа
Айхтар гайхуулж ярина
Эмнүүлж аргалуулж явсангүйгээ
Эрэлхэг баатар болгоноӨнгө царай нь өөрчлөгдөөд
Үг өгүүлэх нь хувираад байтал
Өлзийт өвчин яр гэж
Өөрөө бас сайшаан өгүүлнэИйм л буруу тийм л ташаа
1935 он
Энэ мэт хүн бас л олон ажээ
Юутай хайран залуу нас
Эс сэргэмжилбэл ийм болдог ажээ
Үзэсгэлэнт Охин Сан
Цэцэгийн хур орж
Таван өнгийн солонго татахад
Цэмцгэр цагаан гэрийн хажууд
Жавхлант охин зогсох нь үзэсгэлэнтэйЦарайны өнгө арчсан толь мэт
Цав цагаан шүд яралзаж, өдийн хөмсөг зурайна
Харах нүдний хар цагаан нь хослон
Хас чулуунд шигтгэсэн лүн тэн мэтЭнхрий охин энэ жил арван долоон настай
Эцэг эхдээ эрдэнэ мэт хайрлагджээ
Идэр залуусыг өнгөөрөө гялбуулж
Нэгэн аймаг хотод мартагдан хүсэгджээҮзэсгэлэнт охин олон боловч
Үнэхээр түүнд тэнцэх нь ховор
Өсөх төлжих амьтан эрдэнэ мэт бөгөөд
Үзсэн хүн бүхний сэтгэлээс үл хагацнаИйм л нэгэн сайхан охин
Энэхүү ертөнцийн дэлүү болжээ
Эсэн мэнд явахыг
Энэ тэр хэн ч хүсэх бүлгээГэтэл цэцэг өвчний нян
Бүх орчлонг бүрхэхэд
Хэднийээс сэргийлсэнгүйн харгайгаар
Хөөрхий охин өвдөвЭмзэг зөөлөн бие нь
Хөдөлж чадахгүй болов
Энхрий хөөрхөн охин
Гаслангийн орноо хэвтэвӨөрийн нүүрийг толинд харж
Үе үе шүүрс алдана
Орчлонгийн царайг хэрхэн үзэхээс
Ичгүүрэн, байн байн бухимданаТоль шиг царай нь барайж
Жигшмээр хирдхиймээр үзэгдэнэ
Тунгалаг нүд нь үүлтэж
Үзэшгүй болжээУрьдах үзэсгэлэнг санах бүр
1935 он
Хүн бүхэн гашуудна
Урьдаас тариулсангүйн харгайгаар
Ийм болсон нь гэмшилтэй.
Халуун Хижиг
Болгож боловсруулсангүй ногоо хоолны зүйл
1935 он
Буртаг бохир, бузар муу байдлуудаас үүсэж
Гэдэсний халуун хижиг хэцүү догшин нян төрж
Гэр бүл, айл өрхийг сүйтгэн сарниулна
Өвгөд, эмгэд уйлан гасалж зөвлөнг үзнэ
Хүүхэд нялхас үхэж үрэгдэн сэтгэлийг шаналгана
Эд хөрөнгө сүйдэж, айл гэрийг бусниулна
Эцэг эх зовж гасланг эдэлнэ
Энэхүү хүнд муу өвчнөөс сэргийлэхэд
Эртнээс сэргийлэх тарилгыг эс үйлдвэл
Зовлонгийн нулимс нүднээ үүл татна
Гаслангийн дуу цээжнээ бухимдаж уул болно
Хагацсан хайртан шаналж мэдрэл муудна
Халуун зуны бүгчимд сэтгэл мэдрэл доройтно
Нэгэд Дусал Цуснаа Tавин Сая
Өндөр хангай халзан уулын бэл дээр
Өвгөн тарвага шагшран шагшран суунаАнчин Жамсран, амьсгал татан гэтэж хүрээд
Амин зүрхэнд нь алтан товчийг тушаанаОлсон олз, өвчсөн арьсуудаа
Хоршоонд өгч хонжиж баясавХоёр, гурав, дөрөв, тавыг өдөрт алдахгүй
Хонжвор хөлс, хоол унданд барах ч үгүйАмар амгалан сууж байтал
Аюулт өвчин аюулт өвчинАрд түмэнд ухуулга зарлал
Арчилж хамгаалах ёс журамАль учир нь мэдэгдэхгүй ядуу байтал
Аюулт тахлын нян өчүүхэн амьтны тухайДоктороос таниулсан нь
1935 он
“Нэгэн дусал цуснаа тавин сая” гэнэ
Рашаан
Газрын хол, хөрсний гүнээс гарсан
Ганболд амтыг чанар болгон шингээсэнТунгалаг сайхан рашаан ус ертөнцөд үнэлэгдэн
Туул голын орчим комбинатын дэргэд ундарчээЭрхтэн мэдрэлийг сувилан чадах эрдэмтэй
Зүрх судсыг шинэтгэн чадах шимтэйШинэ мандсан засаг төрд ашигтай
Шинжлэх ухаан тус нэмэртэйИйм нэгэн тунгалаг рашаан ундран ундарч
1935 он
Тийм сайхан шим эрдмийг агуулан чадаад
Улаанбаатар хотын урд тал
Улсын их үйлдвэрийн дэргэд
Түмний сэтгэлийг баясган
Мянганы биеийг засна.
Mанийг Хэн АЛНА
Харгис өшөөтөн дайсан
1935 он
Хутга буугийн зүйл
Хор идээний хөнөөл
Цөм манийг илтэд ална
Харин түүнээс хэцүү
Харагдах үзэгдэх юмгүй
Гасалгаж зовоож байгаад
Хайргүй алдаг өвчин буй
Барьж болох биегүй
Байцаах шийтгэх эрхгүй
Дэлхий дээр дураар сэлгүүцэж
Тохиолдсон хүнийг сөнөөнө
Үүнийг сайхан мэдээрэй
Өөрөө сайхан сэргийлээрэй
Түүнийг захирах газар нь
Эрүүлийг хамгаалах гэгч буй шүү
Залуу Нас Цэцгийн Адил
Залуу насанд үхэхийг хэн хүснэ
Бүү өгүүл, хэн ч үл хүснэ
Насан хутгийг гуйхыг хүснэ үү
Бүү өгүүл, хэнээс ч үл гуйнаЭрүүл явбал насан хутаг тэр
Энэ нь гагцхүү өөрийн анхаарал
Идэр насан гэгч нь
Мандарваа цэцгийн адилНайган ганхах цэцгийг
Намрын салхи гутаана
Идэр сайхан биеийг
Өвчин эмгэг гутаанаЦэцгийг чимэхийн тулд
1935 он
Өдөр бүр ус шүршинэ
Биеийг арчлахын төлөө
Цаг бүр сэргийлнэ үү!
Was this helpful?
295 / 21