8-р Жалханз хутагт С. Дамдинбазар (1874-1923)

Содномын Дамдинбазар

(Jalkhanz Khutugtu Sodnom Damdinbazar)

8-р Жалханз Хутагт Дамдинбазар

Шашин төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын 5 дахь Ерөнхий сайд, бурхан шашны зэрэг цолтой 3 дахь ерөнхий сайд, Номунхан самади багш, 8-р Жалханз хутагт С.Дамдинбазар. Халх Монголын 13 тамгатай хутагтын нэг.

Товч Намтар

НэрСодномын Дамдинбазар
Хэргэм ЦолНомун хан
Төрсөн он1874 он – 1923 он
Төрсөн газарЗасагт хан аймгийн Загдсамбарын хошуу
(одоогийн Завхан аймгийн Нөмрөг сум)

1874 оны (Нохой жил) зун Засагт хан аймгийн Загдсамбарын хошууны хамжлага ард Содномын хүү болон мэндэлсэн.

1877 онд (4 нас) Засагт хан аймгийн Жалханз хутагтын найм дахь дүрээр тодорчээ. Жалханзын хүрээнд залсан.

1884 онд (10 нас) 10 гаруй наснаас нь зурхай болон гүн ухаан, билэг баримадын номлол, чойрын ном, учир шалтгаан, сахил санваарын ёс горим, хүн судлал зэрэг арга ухаанд эрчимтэй сургажээ.

1893 онд (19 нас) 19 насандаа хутагт Жавзундамба богдын шадар хамбын нэг болж түүний дэргэд ажилласан.

1897 оны (23 нас) орчим Тамгатай хутагтын хувьд Бээжинд явуулсан нэгэн бичигтээ «Манжийн явуулж буй бодлого, харгис дарангуйлал цааш үргэлжилбэл монголчууд зэвсэг барин тэмцэхээс өөр аргагүй болно» гэжээ

1911 оны (37 нас) эхээр Жалханз хутагт Дамдинбазар Богдын лүндэнгээр Бээжинд очиж Халх Монголын сүсэгтэн олны санал бодлыг Манжийн хаанд тайлбарлахын ялдамд «Шинэ засгийн бодлого» гэгчийг эсэргүүцэж буйг ойлгуулан, Хятад улсын үзэл бодолтой танилцаж ирсэн байна. Энэ явдлаар хутагт Манж болоод Хятадын байдлыг сайтар судлан Жавзундамба хутагт, да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж нарт байдлыг ойлгуулж чаджээ.

1911 оны сүүлчид Манжаас тусгаарлах хэргийг эрхлэх төв газар «Халхын хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар» байгуулсныг баяртай хүлээн авснаа Дамдинбазар нууцаар мэдэгдсэн байдаг.

1912 оны эхээр (27 нас) Богд хаант, Монгол Улсын засгийн газраас Жалханз хутагт Дамдинбазарыг Монголын баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдаар томилжээ

1912 оны тавдугаар сард Засгийн газраас томилогдсон цэргийн дарга С. Магсаржав, Ж. Дамдинсүрэн нар Хүрээнээс 500 цэрэг авч Ховдод очсон юм.

1912 оны наймдугаар сарын 7-ны өдөр Ховд хотод Монголын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Алтан соёмбот тугийг мандуулж, манж, хятад түшмэд, цэргийн эрхтнүүдийг тус хотоос хөөн явуулсан.

Ховд хотыг чөлөөлөх, Баруун хязгаар нутгийг тохинуулахад онц гавьяа байгуулсан учир Богд хаан зарлиг гарган Дамдинбазарт Самади багш номун хан цол олгожээ.

1915 оны (41 нас) Хиагтын гурван улсын гэрээг шийдвэртэй эсэргүүцэгчдийн нэг байв. Тэрбээр 1915 оны сүүлчээр Оросын Хиагтад очиж Танну-Тува нь Монголын нэгэн хэсэг, түүуний зүүн захын гурван хошууныхан миний шавь гэдгийг Оросын эрх мэдэлтэнд хэлүүлсэн баримт буй.

1916, 1920 онд Богд эзэн хааны даалгавраар Дамдинбазар бусад нөхдийн хамт Дундад Иргэн улсад очиж, албаны хүмүүстэй уулзан, Богдын гарын всэг тамгатай бичгийг гардуулах, Монголын бие даасан эрхийн асуудлыг ярилцсан аж. Мөн Америкийн дипломатуудтай холбоо тогтоосон.

1921 оны хоёрдугаар сард Богд Жавзундамба хутагтыг Манзуширын хийдээс Нийслэл хврээнд авчирч хаан ширээнээ дахин залав. Богдын зарлигаар Ерөнхийлөн шийтгэх бөгөөд Дотоод яамны сайдаар Жалханз хутагт Дамдинбазарыг томилох болсноор хуучин Засгийн газрын вйл ажиллагаа эхлэх боломж бүрдсэн.

1921 оны долдугаар сард байнгын засгийн газар ажилласнаар өмнөх засгийн газар байхгүй болжээ. 1922 оны нэгдүгээр сард Д.Бодоо албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Энэ үед Самади багш номун хан Дамдинбазарыг «Итгэмжит бат эрдэмтэн, улс төрийг хөгжүүлэн бадруулж чадах хүн» хэмээн үзэж,

1922 оны гуравдугаар сарын нэгний өдрийн Ардын Намын Төв Хорооны Тэргүүулэгчдийн 5-р хурал, мөн сарын гуравны өдрийн Засгийн газрын 7-р хурал дор хэлэлцээд, «орон гарсан Ерөнхий сайд дор Дамдинбазарыг тохоон тавьж даруй тушаал дор ирүүлэхийг» Засгийн газраас эрхлэн гүйцэтгэхээр тогтжээ. Ингээд Жалханз хутагтыг Хүрээнээс нь залж нийслэлд авчрах үүргийг Намын төв хорооны дарга С.Данзан эрхлэн гүйцэтгэсэн байна.

1923 (49 нас) оны зургадугаар сард  Ерөнхий сайд Дамдинбазар гэнэт учир битүүлгээр жанч хальжээ.

ЯГАЦАй.ком AYGATSAI.com AYGATSAIAYGATSAIком AYGATSAI.com GATSAIAYGATSAIком AYGATSAI.com

Хутагт Дамдинбазар

Дамдинбазарыг 1877 онд Хутагтын ширээнд залжээ. Жалханз хутагт Дамдинбазар нь тамгатай хутагт байсан бөгөөд харьяа хошуунаас тусгаар бие даасан, өөрийн гэсэн шавьтай түүнээ захирч байсан юм. Түүнийг багаас эрдэм номд сургаж, монгол төвд бичиг, тоо, зурхайн ухаан заан, шашны болон гүн ухаанд боловсруулсан байна. Шашны ном ухаанд гэгээрсэн Дамдинбазар идэр залуугаас шашин төрийн үйл хэрэгт оролцож явсан байна. Манжийн дарангуйллын эсрэг боссон 1911-1912 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний тусгаар тогтнолын төлөө тэмцэлд оролцогчдын тэргүүн эгнээнд багтан, шашин төрийн бодлогыг сүсэгтэн олондоо зарлиг номнолын хэлбэрээр уриалж тунхаглаж явсан байна. Богд хаант Монгол улсын засгийн газраас Жалханз хутагтыг баруун хязгаарыг сэргээн тохинуулах сайдаар томилж байжээ. Ховдыг манжийн цэргийн эрхтнээс чөлөөлөлөхөд жалханз хутагт, гүн Магсаржав, Дамдинсүрэн нартай хүч хавсран гавьяа байгуулсан учир түүнд 1912 онд Самади номун хан цол өргөмжилжээ. Жалханз хутагт эх орныхоо тусгаар тогтнолын хувь заяаны асуудлаар Бээжин хэд хэдэн удаа орж Монгол улс тусгаар улс байгааг хэлж шаардлага тавьж байв. 1922 оны 1-р сард Жалханз хутагт Дамдинбазарыг монгол улсын ерөнхий сайдаар өргөмжлөн томилсон. Тэр ерөнхий сайдаар ажиллаж байгаад 1923 онд 49 насандаа таалал төгсжээ. Жалханз хутагт өөрийн хүрээ хийддээ 24 бурхан 20-иод зурмал бурхан бүтээлгэж 700-гаад боть судар номын хамт залж байжээ. Тэрээр өөрийн оюун билэг ухаанаар Багшийн шүтэн ухаан, Бэлгийн хүрд Бусдад туслах зүрх “Бэлгийн гал” Хүслийг хангагч сайн хумх “Мэсийн хүрд” “Эрдэнийн сан харагч” “Нигүүлсэнгүй цэнгэлт далай” ном туурвисан байна.

Эрдэм номд боловсорсон нь

Манжийн Бадаргуулт төрийн хаан Дамдинбазарыг Жалханз хутагтад тодорсныг илтгэн улаан өнгөөр бичсэн зарлигаа Засагт ханд ирүүлжээ. Yүний дараа түүнийг эцэг, эхийн хамт Жалханзын хүрээнд залж эрдэм ном зааж эхэлсэн. Монгол, манж, түвд хэл бичиг, шашны ёс жаяг, бурхны ном сургаалаас эрдэм чадал бүхий лам хуврагууд нарийн хуваарийн дагуу хичээл зааж, сургалт явуулсан байна. Төрөлхийн цовоо сэргэлэн, оюуны багтаамж, мэдрэх чадвар нь өндрөөс юм цээжлэх, нүдлэн тогтоох нь сайн байж.

Дамдинбазарт эрдэм ном заасан гол багш нь их номч мэргэн Жигжид, Агваанжамц, Минжүүрдорж, Лувсанданзан нарын арваад хүн байв. Арав гаруй наснаас нь зурхай болон гүн ухаан, билэг баримадын номлол, чойрын ном, учир шалтгаан, сахил санваарын ёс горим, хүн судлал (антропологи), сүм аж ахуйг удирдан зохион байгуулах арга ухаанд эрчимтэй сургажээ. Гэрийн багш нь их үүрэг гүйцэтгэснийг өөрөө дурсан бичихдээ: «Миний багш намайг хатуу чанга барьж хүмүүжүүлсэн түмэн ачтан билээ» гэсэн байдаг. Хутагт шашны болон иргэний боловсрол гүнзгий эзэмшсэн, дорно дахины гол гол хэлийг мэддэг, ном бүтээлээ монгол, түвд, манж хэлээр бичдэг байжээ. Дамдинбазар хүрээндээ тухайн үеийн эрдэмтдийн бүрэн сүмбүм цуглуулсан, бурхан шашны төдийгүй гүн ухаан, түүх соёлын олон төрлийн баян номын сантай. Тэрбээр шашин, түүх, гүн ухааны болон зан үйл, ёс суртахууны сэдэвтэй бүтээл туурвисан байна. Тухайлбал, «Билгүүн хүрд», «Хүсэл хангагч сайн хумх», «Бусдад туслах зүрх», «Багшийг шүтэх ёсон», «Эрдэнийн сан хайрлагч», «Нигүүлсэнгүй цэнгэлт далай» зэрэг арав гаруй ном байгаа нь одоогоор мэдэгдэж байна. Эдгээрийг монгол, түвд хэлээр бичжээ.

Арван есөн насандаа хутагт Жавзундамба богдын шадар хамбын нэг болж түүний дэргэд ажилласан.

Тусгаар тогтнолын төлөө хүчин зүтгэсэн нь

Манж чин улсын эрхшээлд орсон Монголын гунигт түүхийг шашны болон иргэний зохих боловсролтой болсон Дамдинбазар хутагт ой ухаан, бие, сэтгэхүйгээр ойлгон өөрийн гэсэн үзэл бодолтой болжээ. Тамгатай хутагтын хувьд 1897 оны орчим Бээжинд явуулсан нэгэн бичигтээ: «Манжийн явуулж буй бодлого, харгис дарангуйлал цааш үргэлжилбэл монголчууд зэвсэг барин тэмцэхээс өөр аргагүй болно» гэжээ. Энэ бол залуу хутагтын эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө бодол санааных нь илэрхийлэл юм. Жалханз хутагт Дамдинбазар Богдын лүндэнгээр Бээжинд 1911 оны эхээр очиж Халх Монголын сүсэгтэн олны санал бодлыг Манжийн хаанд тайлбарлахын ялдамд «Шинэ засгийн бодлого» гэгчийг эсэргүүцэж буйг ойлгуулан, Хятад улсын үзэл бодолтой танилцаж ирсэн байна. Энэ явдлаар хутагт Манж болоод Хятадын байдлыг сайтар судлан Жавзундамба хутагт, да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж нарт байдлыг ойлгуулж чаджээ.

1911 оны сүүлчид Манжаас тусгаарлах хэргийг эрхлэх төв газар «Халхын хэргийг түр ерөнхийлөн захиран шийтгэх газар» байгуулсныг баяртай хүлээн авснаа Дамдинбазар нууцаар мэдэгдсэн байдаг.

Дамдинбазар 1915 оны Хиагтын гурван улсын гэрээг шийдвэртэй эсэргүүцэгчдийн нэг байв. Тэрбээр 1915 оны сүүлчээр Оросын Хиагтад очиж Танну-Тува нь Монголын нэгэн хэсэг, түүний зүүн захын гурван хошууныхан миний шавь гэдгийг Оросын эрх мэдэлтэнд хэлүүлсэн баримт буй.

Богд эзэн хааны даалгавараар 1916, 1920 онд Дамдинбазар бусад нөхдийн хамт Дундад Иргэн улсад очиж, албаны хүмүүстэй уулзан, Богдын гарын үсэг тамгатай бичгийг гардуулах, Монголын бие даасан эрхийн асуудлыг ярилцсан аж. Мөн Америкийн дипломатуудтай холбоо тогтоож чадсан байдаг. Монгол төрийн тусгаар тогтнолыг сэргээх, төр засгаа бэхжүүлэхэд бие сэтгэлээ зориулсан хүний нэг нь Дамдинбазар хутагт билээ.

Баруун хязгаарын сайдын албанд

Богд хаант Монгол Улсын засгийн газраас 1912 оны эхээр Жалханз хутагт Дамдинбазарыг Монголын баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдаар томилжээ. Засгийн газраас Дамдинбазарт өгсөн гол үүрэг нь бусад нөхдийн хамт баруун хязгаарын ард түмэнд учир зүйг ухуулан ойлгуулж, Манжийн эсрэг тэмцэлд тэднийг босгох, олон хошууд, Тагна, Урианхайн хязгаар, Алтайн чанад дахь нутгийн эрх баригчидтай холбоо тогтоож, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын бүрэлдэхүүнд тэдгээрийг оруулах боломжийг судлан бүрэлдүүлэх, Засагт хан болон бусад газраас цэрэг элсүүлэн Ховд хотоос Манжийн амбаныг хөөн гаргах ажлыг ерөнхийд нь удирдах явдал байжээ. Тэрбээр томилолтыг хүлээн аваад Хүрээнээс Улиастайг дайран Улаангомыг чиглэн хөдөлсөн. Зам зуурт лам, ноёд олон хүмүүстэй уулзан учирчээ. Дөрвөд Далай хан Галсаннамжил, түүний ахмад хүү гүн Түмэндэлгэржав нар хутагтын үгэнд итгэж дөрвөд, баяд 700 цэргээ авч хутагтыг даган явах болжээ. Бас Урианхай Гомбодорж 300 цэрэгтэй, Ши бэйс 300 цэрэг авч зам нийлсэн байна.

1912 оны тавдугаар сард Засгийн газраас томилогдсон цэргийн дарга С.Магсаржав, Ж.Дамдинсүрэн нар Хүрээнээс 500 цэрэг авч Ховдод очсон юм.

1912 оны наймдугаар сарын 7-ны өдөр Ховд хотод Монголын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Алтан соёмбот тугийг мандуулж, манж, хятад түшмэд, цэргийн эрхтнүүдийг тус хотоос хөөн явуулсан. Ховдыг чөлөөлсний дараа Монголын баруун хязгаарын аймаг хошуудыг төвхнүүлэх ажлыг хутагт богино хугацаанд амжилттай гүйцэтгэжээ. Тэрбээр ноёд, түшмэд, лам хуврагуудын оролцоотойгоор хошуу нутаг, сүм хийдүүдийг хэвийн байдалд оруулж, Тагна, Урианхай, Алтайн чанад дахь нутгийн эрх баригчидтай холбоо тогтоож, ажил төрлөө бие даан явуулах болжээ.

Ховд хотыг чөлөөлөх, Баруун хязгаар нутгийг тохинуулахад онц гавьяа байгуулсан учир Богд хаан зарлиг гарган Дамдинбазарт Самади багш номун хан цол олгожээ.

Богд хааны ордны өмнө

Монгол улсын Ерөнхий Сайд

1921 оны хоёрдугаар сард Богд Жавзундамба хутагтыг Манзуширын хийдээс Нийслэл хүрээнд авчирч хаан ширээнээ дахин залав. Богдын зарлигаар Ерөнхийлөн шийтгэх бөгөөд Дотоод яамны сайдаар Жалханз хутагт Дамдинбазарыг томилох болсноор хуучин Засгийн газрын үйл ажиллагаа эхлэх боломж бүрдсэн. 1921 оны долдугаар сард байнгын засгийн газар ажилласнаар өмнөх засгийн газар байхгүй болжээ. 1922 оны нэгдүгээр сард Д.Бодоо албан тушаалаасаа чөөлөлөгдсөн. Энэ үед Самади багш номун хан Дамдинбазарыг «Итгэмжит бат эрдэмтэн, улс төрийг хөгжүүлэн бадруулж чадах хүн» хэмээн үзэж, 1922 оны гуравдугаар сарын нэгний өдрийн Ардын Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн Y хурал, мөн сарын гуравны өдрийн Засгийн газрын 7-р хурал дор хэлэлцээд, «орон гарсан Ерөнхий сайд дор Дамдинбазарыг тохоон тавьж даруй тушаал дор ирүүлэхийг» Засгийн газраас эрхлэн гүйцэтгэхээр тогтжээ. Ингээд Жалханз хутагтыг Хүрээнээс нь залж нийслэлд авчрах үүргийг Намын төв хорооны дарга С. Данзан эрхлэн гүйцэтгэсэн байна.

Дамдинбазар Ерөнхий сайд болоод Богд хаанаас эхлээд төр, засгийн бүх удирдлагатай уулзаж тэдний бодол санааг сонсчээ. Мөн нэр нөлөө бүхий лам, хувраг, цэргийн хүмүүстэй ярилцаж улс орныхоо талаар тэдний хийж буй, хийх гэж буй ажилтай нь танилцсан байна. Улс орны дотоод, гадаад үйл ажиллагааны явцад ч дүгнэлт хийжээ. Ингээд: «Улс орны байдалд холбогдуулан тунхаглан зарлах нь» гэсэн баримт бичиг гаргажээ. Yүнд улс орны тухайн үеийн байдлыг тодорхойлоод ирээдүйн асуудалд засгийн бодлогыг хандуулах чиглэлийг тусгасан байна. Тэгэхдээ хувьсгалын дараах үйл явдалд үнэн зөв дүгнэлт өгч ирээдүйн чигийг заасан гэвэл маш учир дутагдалтай болно.

Номун хан Ерөнхий сайд Дамдинбазар Засгийн газрын хуралдааныг долоо хоног бүр хийх тогтсон өдөртэй болгон, хурлаа даргалж хамт олноор асуудлыг шийдвэрлэх болгосон. 1922 онд хамжлагат ёсыг халах, улсын сахилга батыг чангатган сахих, орон нутагт сонгууль явуулах зэрэг олон шийдвэр гаргасны дээр «Нутгийн захиргааны дүрэм», «Гадаадын иргэн, тэдний үржлийн малаас түрээс хураах дүрэм» -үүдийг баталжээ. Залуучуудыг гадаад орнуудад явуулан сургах болж, Орос, Герман мэтийн орнуудад тэднийг илгээжээ.

Засгийн газраас Зөвлөлт Орос, Англи, Америк, Герман зэрэг орнуудтай тэгш эрхтэйгээр харилцах бодлого баримталж байсан нь Ерөнхий сайдын байр суурийн онцлог. Тухайлбал, Орос оронд тохиолдсон өлсгөлөнд туслах, Германаас эрдэмтэн урьж ирүүлэх, Америк улсын Эндрюсын экспедицээс дэлхийн бодис зэргийг шинжлэхэд тус дэм үзүүлэх мэтийн баримт бичигт гарын үсгээ зурсан байна.

Орон нутгийн засаг захиргааг шинэчлэх, удирдлагыг нь сонгож байгуулахад Ерөнхий сайдын хувьд санал онолоо олонтаа гаргаж байжээ.

Дамдинбазар Ерөнхий сайдын албыг хаших хугацаандаа эх орныхоо тусгаар тогтнолыг бататгах, төр засгаа шинэчлэн бэхжүүлэх, ард олны амгалан тайван байдлыг хангах, шашны оршин тогтнох баталгааг бий болгох зэрэг өдий төдий асуудалд онцгой анхааран ажиллажээ. Монголын нийгэмд тодорхой, тодорхой өөрчлөлт гарч нийгэм маань ардчилах тийш илэрхий хандаж эхэлсэн үед Ерөнхий сайд Дамдинбазар 1923 оны зургадугаар сард гэнэт учир битүүлгээр жанч хальжээ.

Судар номонд Дамдинбазарыг «зүйл зүйлийн эрдмийг хурааж, зүрх сэтгэлдээ энэрэнгүй үзлийг ариун агаар мэт хураасан хүн» хэмээн тэмдэглэсэн байдаг.

Жалханз хутагт, болон тамганы талаар

Монголчууд алив нэгэн хутагтыг шашны дэг жаягийн дагуу тодруулж байсныг Манж нар хуулиар хориглон, төрийн бодлогоор тодруулах хууль гарган 1824 онд тусгай тамга олгох болсон юм.

Тэр үеийн Манжийн эзэн хаан 13 хутагтад тамга олгосны нэг нь Жалханз хутагт билээ.

1634-1654 онд Жалханз хутагтын 1-р дүр Лувсанданзанжамц

1656-1740 онд Жалханз хутагтын 2-р дүр Лувсанданзанбалсан

1741-1745 онд Жалханз хутагтын 3-р дүр Ишлэг

1746-1794 онд Жалханз хутагтын 4-р дүр Галсандамба-Яринпил

1796-1846 онд Жалханз хутагтын 5-р дүр Лувсанбалжирлхүндэв

1824 онд Жалханз хутагтад шавь захирах тамга авч тамгатай 13 хутагтын нэг болсон.

1856-1873 онд Жалханз хутагтын 7-р дүр Лувсанжалцан

1874-1923 онд Жалханз хутагтын 8-р дүр Дамдинбазар хутагт

Монгол оронд бурхны шашин нийтийг хамран дэлгэрсэн 17-р зууны эхээр Энэтхэг, Түвдэд олон удаа хувилан мэндэлсэн бурхад хийгээд шашны нэрт зүтгэлтнүүдийн хойд дүрийг Халх Монголд тодруулан залж эхэлсэн. Анхных нь 1634 онд Засагт хан аймгаас Жалханз хутагтын дүрд тодорсон Лувсанданзанжамц юм. Тэрбээр 1654 онд наснаас хальжээ. Түүнээс хойш Жалханз хутагтын дүрээр 1656-1740 онд Лувсанданзанбалсан, 1741-1745 онд Ишлэг, 1746-1794 онд Галсандамба-Яринпил, 1796-1846 онд Лувсанбалжирлхүндэв, 1856-1873 онд Лувсанжалцан тус тус тодорсон байдаг. Манж эзэн хаан зарлиг гарган 1824 онд Жалханз хутагтад шавь захирах тамга олгосон байна.

Засагт хан аймгийн Хотгойд гүн Загдсамбарын хошууны хамжлага ард Содномынд 1874 оны нохой жилийн зун мэндэлсэн хүүд Дамдинбазар нэр өгчээ. Энэ үед Халх даяар Жалханз хутагт Лувсанжалцангийн хойд дүрийг идэвхтэй эрж хайж байжээ. Дамдинбазар хутагт тодруулах хүүхдүүдэд шигшигдэн, олон шат дамжлагыг давж Халх Монгол дахь Жалханзын найм дахь дүрээр 1878 онд тодорсон байна.

AYGATSAI.com

Was this helpful?

3 / 1