Сампилын Даш (Даш Сампилон)
ГАРЧИГ
Сампилын Даш (Даш Сампилон) нь Бүгд Найрамдах Монгол Улсын Москва дахь төлөөлөгч, Эдийн засаг, худалдааны яамны сайд. 1938 оны 1 сард цаазаар авахуулсан. Түүний эхнэр Радна хожим их эрдэмтэн Б. Ринчен гуайн эхнэр. Охин Р.Нямаа нь Монгол улсын анхны нүдний мэргэжилтэн, сүрьеэгийн анхны эмч, эрдэмтэн, анагаах ухааны их сургуулийн хүндэт профессор, Монгол улсын хүний гавъяат эмч.
Товч Намтар
Нэр | Сампилын Даш (Даш Сампилон) |
Төрсөн он | 1891 он – 1938 он |
Төрсөн газар | Буряат Агийн тал, Аршаант сум (одоогийн ОХУ Буряат) |
1891 онд Буриадын Агийн талын Аршантуев (Аршаант) суманд малчин ард Сампил Санжаевын гэрт 2 дох хүүхэд нь болж мэндэлжээ.
1904 онд Агийн сүмийн сургуульд орж онц дүнтэй төгссөн.
1908 онд Москвагийн газар тариалангийн сургууль
1913 онд Тимирязовын ХАА-н академид суралцангаа хичээлийн бус цагаар гүн ухаан, түүх, улс төр, нийгмийн ухаан, угсаатны зүй, археологи, хүн судлалын хичээлээр лекц сонссон
Петербург хотод Буриад-Халимагийн хорооны гишүүн болох зэрэг бусад залуу хүмүүсийн адил хувьсгалт хөдөлгөөнийг сонирхож, хувьсгалын үзэл санаагаар амьсгалж байлаа.
1917 онд (26 нас) Д.Сампилон Дорнод Сибирийн тойргийн Буриад-монголчуудын их хурлаас түүнийг Бүх Оросын тариачдын их хурлын гишүүнээр сонгогдов.
1918 оны нэгдүгээр сард Буриад-Монголын үндэсний хорооны (БМҮХ- буриадын ард түмний үндэсний хөдөлгөөнийг удирдах байгууллага) Эрхүүгийн хэлтсийн дарга
1921-1926 онд Бүгд Найрамдах Монгол Улсын Москва дахь элчин төлөөлөгч
1923 онд охин Нямаа мэндэлсэн. Эхнэр Раднаа.
1925 онд Монголын Худалдааны төлөөлөгчдийн тэргүүн, Баруун Европод Монголыг төлөөлөн Европт ажиллаж, амьдарч Берлин, Мюнхен, Парис, Лондон, Брюссел, Прага, Венад зэрэг хотуудад байжээ.
1926-1929 онд Эдийн засаг, худалдааны яамны сайд, Герман Францад монгол оюутан сургах, удирдах гол үүргийг гүйцэтгэсэн. Мэргэн гүн Гомбожав хамт байв.
1929 онд Холбоот Оростой хийх худалдааг эсэргүүцэн тэмцсэн хэргээр буруутгагдан Буриад Монголд цөлөгдсөн.
1938 онд Пан-Монголист хэргээр цаазаар авахуулсан.
Ажлын амжилт
Европд ажиллахдаа Монголын тухай ярилцлага өгч, тусгаар тогтносон шинэ Монгол Улсыг дэлхий дахинд сурталчилж байсны зэрэгцээ Европын хөгжилтэй орнуудаас машин, тоног төхөөрөмж, өргөн хэрэгцээний бараа худалдан авч байсан гэдэг. Мөн энэ үед Германы тусламжаар Монголд тоосгон завод, анхны жижиг цахилгаан станц, төмрийн завод зэрэг үйлдвэр байгуулан герман мэргэжилтэн урилгаар ирж ажиллах болсноос гадна Германы геологийн экспедици ирж хайгуул шинжилгээ хийх болсон байдаг. Германы AEG пүүсээс худалдаж авсан 500 квт чадалтай цахилгаан станц нь Монголдоо анхных байсан гэгддэг.
1925 онд Монголын худалдааны төлөөлөгч Германд ирлээ. Тэднийг Монголын Засгийн газрын ажилтан Даш толгойлж байлаа. Бүр цаашлаад Берлинд Монголын консулын газар байгуулах талаар хэлэлцээ эхэлсэн байтал төлөөлөгчид гэнэт гэдрэг татагджээ. Монголын засгийн газрын урилгаар ажиллаж байсан герман инженер Фриц Вискэ 1928 онд Гадаад Монголын эдийн засгийн нөхцлийн талаар их өндөр үнэлэгдсэн өгүүлэл бичиж хэвлүүлснийг Германы ГЯЯ ихэд сонирхож байжээ.
1926 онд анхны 25 хүүхдийг Германд сургуульд явуулсан ба тэд Лайпциг, Берлин гэх мэт таван хотод таран сууж, айлаар амьдран, дунд сургууль, лицей, мэргэжлийн ажилчин бэлтгэх сургуульд сурах боллоо. Төлбөрийг нь Монголын засгийн газар хийж байсан ба түүгээр үл барам Франц, Германд суралцаж буй сурагчийн монгол захиргаа байгуулж даргаар нь Ишдорж ажиллаж байв. Герман Францад монгол оюутан сургах, удирдах гол үүргийг 1926-1929 онд Монгол улсын Эдийн засаг, худалдааны яамны сайд байсан С. Даш, гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан нар гүйцэтгэсэн байна.
Was this helpful?
1 / 0