3. Сократын эрин үе

 Сократ нь эртний Грекийн философичид дундаа магадгүй хамгийн алдартай нь бөгөөд, эртний Грекийн гүн ухаан нь Сократаас өмнө болон Сократаас дараа гэж хуваагддаг байна.

Сократ

Сократ болон “буян”-н талаарх мэдлэг гэх нэг ёсны сайн сайхан байдал (грек. Kalos kagathos) -г хайх хайлт

Сократ болон Arete

 Афинд Софистууд харьцангуй байдлын мэтгэлцээнийг дэвшүүлж байхад Сократ нь <“Сайн хүн гэж юу вэ”>, <“Сайн Амьдрах гэж юу вэ”> зэрэг асуултуудын хариуг бодож байв. Сайн амьдарч байгаа хүнийг сайн хүн гэдэг бол түүнийг “Сайн” болгож байгаа зүйл юу вэ гэсэн асуултаас эхлэе. Юмыг сайн болгодог зүйлийг грекээр arete гэх ба, сайн морь гэж хурдан морийг хэлэх бол түүний хурд нь түүний Arete юм. (иртэй хутгийг сайн хутга гэвэл ир нь түүний Arete гэх мэт) Tэгвэл сайн хүний Arete гэж юу вэ?

 Сократ нь сайн хүний Arete нь түүний хүн чанар, сэтгэл буюу англи хэлэн дээрх soul байна гэж тэмдэглэсэн бөгөөд сайн амьдрахын төлөө хүн чанараа (лат. Psyche) сайжруулах хэрэгтэй гэж үзсэн ба хүн чанараа сайжруулахын тулд хэрэгтэй нь virtue (Mонгол хэл дээрх буян гэдэгтэй төстэй ойлголт) гэжээ. Сократын дэвшүүлсэн Virtue нь зөвхөн сайн үйл хийхдээ бус, зоригтой байх, сайн үйл хийж чаддаг байх зэрэг бүх төрлийн сайн чанаруудыг хэлдэгээрээ та бидний мэдэх буян -аас арай өөр юм.

 Сократ нь олон төрлийн хүмүүстэй харилцан ярилцаж, Virtue гэж яг юу вэ гэдгийг бататгах дээрх “буян” -н талаарх мэдлэг гэх зүйлийг хайж эхэлсэн байна. Хэрэв бататгаж чадвал бүх хүмүүс “буян”тай үйлдэл хийж чаддаг болно гэж тэрбээр үзжээ. Ийнхүү тэрбээр “буянтай байх” болон “буян” -н талаарх мэдлэгтэй байх нь хоёуулаа чухал гэж үзэх : <“the unity of knowledge and virtue”>, буянтай үйлдэл болон мэдлэг нь нийлмэл зүйл гэж үзэх : <“awareness comes only through practice”> зэрэг ойлголтуудыг үлдээжээ. Mөн [ аз жаргалтай амьдрах нь буянтай амьдрахтай ижил зүйл юм ] гэж мөн хэлсэн гэгддэг.

Сократын мэдлэгийн их аян

  Сократын мэдлэгийн их аян нь Сократын найз Аполлоны бурхнаас <Сократаас ухаантай хүн үгүй> гэж сонссоноор эхэлсэн гэгддэг ба, өөрийгөө хамгийн ухаантай гэдэгтэй санал нийлээгүй Сократ нь нийгэмд ухаантай гэгдэх хүмүүстэй харилцан ярилцаж (анг.Socratic dialogue) өөрийн ухаанаа шалгаж эхэлснээр эхэлжээ. Ингэснээр тэрбээр өөрийгөө юу ч мэдэхгүй гэдгийг мэдэрсэн боловч, ухаантай гэгдэх өрөөлийг ч бас юу ч мэдэхгүй хэрнээ мэддэг мэт аашилдаг гэдгийг мэдэж авчээ. Tэрбээр үүнийгээ  <I know that I know nothing> буюу Mонгол хэлээр <Би юу ч мэдэхгүй гэдгээ мэднэ> гэж хэлж үлдээсэн байдаг ба, бусад хүмүүс харин юу ч мэдэхгүй гэдгээ мэддэггүй гэж мөн тодорхойлогдох юм. Ийнхүү Сократ нь өөрийн санал бодлоо хуваалцах бус, бусдын санал бодлыг сонсож дутуу байгаа хэсэг, буруу хэсгийг нь шүүмжилж бусдыг ч бас юу ч мэдэхгүй гэдгээ мэдэхэд нь тусалж эхэлжээ. Үүнийгээ тэрбээр эх барилттай зүйрэлсэн ба, эх баригч нь өөрөө хүүхэд төрүүлж чадахгүй ч (энэ үеийн Грек эх баригч нь ихэнхдээ настай эмгэн байсан) бусад бүсгүйчүүдийг хүүхэд төрүүлэхэд тусалдаг, үүн шиг Сократ ч мөн өөрөө шинэ ойлголт шинэ санаа гаргаж чадахгүй ч бусдын алдааг зассанаар дараагийн үедээ шинэ ойлголт гаргаж авахад нь тусалсан байна (грек. Maieutikē ).

 Сократын найз Аполлоны бурхныг сонссон гэгдэх Дельфы дэх бурхны өргөөнд сийлэгдсэн байсан гэх <Өөрөө өөрийгөө мэд> (анг. Know thyself ) (грек. γνῶθι σεαυτόν ) (лат. nosce te ipsum ) гэх үгийг Сократ нь <өөрийн мэдлэггүй гэдгээ мэд> гэж ойлгосон ба үүгээр түүний мэдлэгийн их аян эхэлжээ. Ийнхүү тэр үеийн Грек дэх суут ухаантнууд дундаас ганцаар өөрийгөө үнэн хувьдаа бол мэдлэггүй гэж мэдсэн гэдэг утгаараа Аполлоны зөгнөл нь үнэн байжээ.

Сократын үхэл

 Сократ нь харилцан ярианы арга барилаараа маш олон улс төрчид болон софистуудтай зөрчилдсөөр ирсэн ба зөрчилдөөнийхөө эцэст шүүхэд дуудагдаж, <Грекийн бурхдыг үл хүндэтгэж, залуусыг буруу зам руу уруу татсан> зэрэгт буруутгагдан, цаазын ялаар шийтгүүлсэн юм. Tүүний нөхөд нь үүнийг шүүхийн буруу шийдвэр гэж үзсэн ба Сократыг гадаад луу зугтахыг ятгасан боловч Сократ нь гадаад луу зугтах нь хууль бус зүйл бөгөөд буянгүй үйлдэл гэж үзэн цаазын ялаа эдэлж цаазлуулсанаар, [ Сайн Амьдрах ] гэдэг зүйлийг өөрийн биеэр нөхөддөө үзүүлжээ.

 Сократ нь өөрөө ямар нэгэн ном бичиж үлдээгээгүй ч түүний шавь нар болон нөхөд нь Сократын талаар маш их зүйл бичиж үлдээсэн байдаг. Tүүн дундаас шавь Платоны Сократтай харилцан ярьж байгаагаар жүжгийн хэлбэртэй бичигдсэн байдаг ба <Apology of Socrates> зэрэг бүтээлээс нь дээрх шүүхийн байдал зэргийг уншиж болох юм.

АНХААР : Сурталчилгаатай вэбсайт-д тавих, хэвлэн борлуулах зэрэг ашгийн төлөө хуулбарлахыг хориглоно. Сошиал дээр тавих бол заавал манай сайтыг дурдна уу. Дурдаагүй тохиолдолд Like олох гэсэн ашгийн төлөөх үйлдэл гэж үзнэ. Mанай сайт нь Mонгол хэл дээрх мэдээлэл болон мэдлэгийг интернэт-д арвижуулж, иргэн бүр өөрийн толгойгоор сонголтоо хийдэг болоосой, дэлхийтэй мэдлэгээрээ хөл нийлүүлэн алхдаг байгаасай гэсэн зорилготой үйл ажиллагаа явуулдаг тул хувийн болон сурлагийн зориулалттайгаар хуулбарлахыг зөвшөөрнө.

Was this helpful?

7 / 0