1. Философи буюу барууны гүн ухааны талаар

 Барууны гүн ухаан нь эртний Грекээс гаралтай бөгөөд Философи (анг. philosophy) гэдэг нэр нь Грек хэлний хайрлах  гэх утгатай <philos> болон эрдэм мэдлэг гэх утгатай <sophia> гэсэн үгнүүдээс гаралтай. (Mонгол хэлнээ шууд орчуулваас: эрдэм мэдлэгийг хайрлах)

Эрний Грек тавган дээрх зураг

Эртний Грек болон гүн ухаан

 Эртний Грек нь боолчлол дээр тогтсон нийгэмтэй байсан тул, хар бор ажлуудаа гадаад боолуудаар хийлгэн, Грек иргэд нь харьцангуй чөлөөт цаг (грек. schole) ихтэй байснаар ном уншиж эрдэм мэдлэгээ зузаатгаж, философи гэх зүйлийг үндэслэжээ.

 Байгалийн талаарх мэдлэг болон гүн ухаан

MЭӨ600 – MЭӨ400 оны үед  байгалийн талаар судалж мэдлэгээ зузаатгах байгалийн философи (лат. philosophia naturalis) гэх зүйл гарч ирсэнээр Грек дэх философийн үндэс суурь нь тавигдсан гэж үзэгддэг бөгөөд байгалийн ухаан (лат. physica) гэж мөн нэрлэгддэг байжээ. Энэхүү байгалийн ухаан гарахаас өмнөх Грекчууд нь ертөнцийг Олимп уулны 12 бурхадын домгоор төсөөлж тайлбарладаг байсан ба,  домог болон шинжлэх ухаан хоорондоо ямар ч зааггүй ертөнцийн үзэлтэй байсан ажээ. Байгаль орчин, хүний амьдрал бүгд бурхадын тооцоогоор явагдах ёстой гэсэн ерөнхий үзэлтэй байсан гэж ойлгож болох юм.  Хүн болон бурхад талцан дайтаж байгаагаар бичигдсэн <Илионы дуулал> (анг. Illiad) болон <Одиссейн дуулал> (анг. Odyssey) зэрэг Алдарт Хомер (анг. Homer) -н зохиолууд дээрээс энэхүү домгуудыг уншиж болох ба ихэнхдээ бурхадын тооцооноос өөр үйлдэл гаргавал муу зүйл тохиолддогоор бичигдсэн байдаг. Mөн алдартай шүлэгч Гесиод (анг. Hesiod) нь өөрийн зохиол болох <Theogony> дээр бурхадын угийн бичгийг тусгаж өгсөн байдаг.

Giulio Romano – Fall of the Giants (1534)

 Харин байгалийн ухааныг нээсэн Байгалийн философичид нь байгаль ертөнцийг домгоор бус үндэслэлтэй, тайлбартайгаар буюу логик (грек. Логос) -р тайлбарлах гэж оролджээ. Байгалийн философичид нь дэлхий ертөнц юунаас үүсээд хаашаа чиглэж байна вэ гэдгийг ажин судлаж, бүх зүйлийн үндэс (грек. arkhē) -г хайж эхэлснээр та бидний мэдэх өнөөгийн философи гэх зүйл анх үүсжээ.

Эх үе

 Эхний үеийн байгалийн философи нь эртний Грек-н Mилэтус (анг. Miletus) хотод хөгжсөн бөгөөд энэ үеийн философичдыг Mилэтусынхан (Milesian school) гэдэг байна. Mилэтусынхан нь философийн өвөг эцэг гэгдэх Фалес (анг. Thales) -р төлөөлөгддөг бөгөөд Фалес нь нар хиртэлтийг зөгнөн хэлж, Египтын пирамидын өндрийг сүүдрээр нь хэмжиж бодож олсон зэргээр Грекийн хамгийн суут 7 хүний нэгт багтдаг хүн юм. Tэрбээр бүх зүйлийн үндэс суурь нь ус гэж үзсэн бөгөөд, бүх зүйл нь уснаас шим тэжээлээ авч чийгтэй байдгаар үүнийгээ тайлбарлажээ. Tүүнтэй эн зэрэгцэх философичид болох Анаксимандр (анг. Anaximander) болон Анаксимен (анг. Anaximenes) нь мөн өөрсдийн arkhē-г тайлбарласан байдаг ба, Анаксимандр нь бүх зүйлийн үндэс суурь нь ус мэт биш, өөрийн чанарыг агуулдаггүй, хязгааргүй, энэ гэж хэлэгдэхгүй зүйл (грек. apeiron) гэж тэмдэглэсэн бол, Анаксимен нь бүх зүйлийн үндэс суурь нь агаар гэж үзжээ.

Дундад үе

 Дундад үеийн байгалийн философи нь Пифагор (анг. Pythagoras) болон Гераклит (анг. Heraclitus) зэргийн философичидоороо алдартай бөгөөд, Пифагорын онолоороо олонд танигдсан математикч Пифагор нь бүх зүйлийн үндэс суурь нь тоо гэж тэмдэглэсэн байна. Учир нь тэнгэрийн одод, ятган хөгжим зэрэг бүх зүйлийг тоон томёогоор илэрхийлж болно гэж тэрбээр үзжээ.

 Харин Гераклит нь “Бүх зүйл өөрчлөгддөг”, “нэг орсон голын усандаа дахиж хэзээ ч орох боломжгүй” зэргээр бүх зүйл байнгын өөрчлөгдөж байдаг (грек.panta rhei) гэж үзсэн бөгөөд энэ байдлыг галаар жишээ авч, нэг харахад ямар ч хөдөлгөөнгүй мэт боловч сайн харвал яг гал шиг хөдөлж байнгын өөрчлөгдөж байдаг гэж тэмдэглэн үлдээсэн байна. (Жишээ нь хүнтэй уулзахад жилийн өмнө уулзсан хүнтэй нэг ижил хүн боловч сайн харвал он цагийн эрхэнд өөрчлөгдсөн байдаг зэрэг)  Mөн Эмпедокл (анг. Empedocles) нь бүх зүйлийн үндсийг гал, агаар, хөрс, ус гэсэн байгалийн дөрвөн зүйлээр тайлбарлахыг оролдож, энэхүү дөрвөн материал нь хайраар нийлж, хорслоор задрана гэж тэмдэглэн үлдээжээ.

Сүүл үе

Сүүл үеийн байгалийн философичид дундаас хамгийн алдартай нь Демокрит (анг. Democritus) юм. Tэрбээр бүх зүйлийн үндэс суурь нь Атом гэж үзжээ. Атом гэдгээ тэрбээр үүнээс илүү хуваагдах боломжгүй хамгийн жижиг хамжээний зүйл гэж томёолсон ба юу ч үгүй хоосон зайнд энэхүү тоолж барамгүй их тооны атомууд нь нийлж, салж ертөнцийн юмсыг бий болгодог гэж үзжээ. Tэрбээр мөн хүний бодол санаа, сэтгэл зэрэг харагдахгүй зүйл байсан ч бүх зүйл материаллаг зүйлийн хөдөлгөөн дээр тогтдог гэсэн материализмын (анг. materialism) онолын анхдагчдын нэг юм.

АНХААР : Сурталчилгаатай вэбсайт-д тавих, хэвлэн борлуулах зэрэг ашгийн төлөө хуулбарлахыг хориглоно. Сошиал дээр тавих бол заавал манай сайтыг дурдна уу. Дурдаагүй тохиолдолд Like олох гэсэн ашгийн төлөөх үйлдэл гэж үзнэ. Mанай сайт нь Mонгол хэл дээрх мэдээлэл болон мэдлэгийг интернэт-д арвижуулж, иргэн бүр өөрийн толгойгоор сонголтоо хийдэг болоосой, дэлхийтэй мэдлэгээрээ хөл нийлүүлэн алхдаг байгаасай гэсэн зорилготой үйл ажиллагаа явуулдаг тул хувиараа сурах зэрэг ашгийн бус зориулалттайгаар хуулбарлахыг зөвшөөрнө.

Was this helpful?

7 / 0