Наваанлувсанцэдэнгийн Магсаржав
ГАРЧИГ
Наваанлувсанцэдэнгийн Магсаржав олноо Магсар хурц хэмээн алдаршсан, тэрээр бичгийн түшмэл, Шүүх яамны сайд, нэртэй эрдэмтэн бөгөөд монголын алдарт дуучин Магсар хурцын Дугаржавын аав билээ.
1869 онд 15-р жарны шарагчин могой жил Магсар хурц буюу Н.Магсаржав Сэцэнхан аймгийн Далай бээсийн хошууны суман ард Наваанлувсанцэдэнгийн 2-р хүү болон мэндэлсэн.
Товч Намтар
Нэр | Наваанлувсанцэдэнгийн Магсаржав |
Төрсөн он | 1869 он – 1935 он |
Төрсөн газар | Сэцэн хан аймгийн Далай бээсийн хошуу (одоогийн Сүхбаатар аймаг Мөнххаан сум) |
AYGATSAI.com
1874 онд (5 нас) уран дарханы ажлаар амь зуулгаа хийж явсан эцэг нь өөд болж, түүний эх нутгийн лам Самбуу зурхайчид хүүгээ үрчлүүлжээ.
1884 он (15 нас) хүртэл айл гэрийн бор хар ажилд зүтгэж захирагч Шүхэр хэмээх чинээлэг айлд зарцлагдаж байхдаа монгол бичиг заалгаж 3 жил сайтар суралцсан.
1886-1894 онд (17-25 нас) Халхын Сэцэнхан аймгийн Эрдэнэдалай вангийн хошууны Тамгын газарт бүтэн 8 жил жинхэнэ бичээчээр ажилласан.
1890 онд (21 настайдаа) 24 настай бүсгүй зэлмэ овогтой Уушийн Гүндсамбуутай (1866-1939) гэр бүл болж гурван хүү, дөрвөн охин төрүүлжээ.У.Гүндсамбуу намбалаг дуу цөөнтэй, үр хүүхэддээ сургаалаа харамгүй хэлдэг хүн байжээ.
1893 онд (24 нас) ууган хүү Монголын алдарт дуучин Магсар хурцын Дугаржав төрсөн.
1894-1905 онд (25-36 нас) Сэцэнхан аймгийн Чуулганы газар эх зохиох түшмэлийн алба бүтэн 12 жил хаасан. Ийнхүү бүгд хорин жилийн турш төрийн албанд морь нохой мэт зүтгэн эндэлгүй хийж байжээ.
1905 оны (36 нас) эцсээс Очирдара Богд гэгээнтний дэргэд бичиг үсэгт боловсронгуй чухал хэрэглэгдэх хүн шалгаруулахад Н.Магсаржав тэнцэж харъяат аймгаас Богдын Их шавьд өргөгджээ.
1906-1915 онд (37-46 нас) Богдод өргөгдөн хар зайсан тушаал хүлээж Дээрхийн лүндэнгээр байгуулсан Бичгийн яаманд түшмэлийн алба 9 жил хаажээ.
1911 онд (42 нас) Үнэнхүү санаагаар чармайн зүтгэсэн тул Монгол улс байгуулагдаж гавъяат хүмүүст хишиг тараахад хар зайсангын гутгаар зэргээс дэд зэрэг дэвшүүлэн шагнуулжээ.
1912 оны (43 нас) эцсээс Богд хааны зарлигаар монголын нэртэй сэхээтэн гүн Жамъян, Галсандоной хурц, гүн Бадрахбаатар, Бат-Очир нартай хамтран 369 дэвтэр хуулийг манж хэлнээс монгол хэлнээ орчуулах, Монгол улсын хууль зүйлийн бичиг 65 дэвтэрийг боловсруулахад хүчин зүтгэжээ.
1915 онд (46 нас) Эрдэнэшанзудба шашин төрд туслах сайдын газраас зайсангийн тэргүүн зэрэг шагнан Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэгч яаманд эх зохиогч түшмэлээр тохоожээ.
1917 онд (48 нас) тус яамны дэс түшмэлээр дэвшин ажилласан.
1918 онд (49 нас) Бүгд ерөнхийлөн захирах яамнаас Богд хаантны алтан тамга, алтан навчит өргөмжлөлийг шинэтгэн үйлдэж өргөхөд Шашин төрд туслах сайдаас Магсаржавт тушаажээ.
1818-1920 онд (49-51 нас) Х.Чойбалсан, Д.Лосол нарын дурдсанаар Монголын хувьсгалчдийн ажлыг зөвшөөрсөн, автономит засгийг босгох үзэлтэй хүмүүс 10 байсан гэсний дотор М.Дугаржав оржээ.
1919 онд (50 нас) тус яамны эрхэлсэн түшмэлээр тохоогдон ажилласан. Алтан навчит өргөмжлөл зарлигийн бичгийг эрхэлж эх зохиолгосон учир мөн Дотоод яамнаас гавъяаг үнэлэн 1919 онд түүнд улсад туслагч хурц билигт дайчин гүнгийн зэрэг шагнажээ. Түүнээс хойш Магсаржав олонд хурц гүн гэж алдаршсан байна. Ийнхүү тэрээр 1886 оноос тасралтгуй 34 жил төрийн алба хашжээ.
1919-1921 онд (50-52 нас) хятадын цэргийн эрхтэнүүд Монголын автономит засгийг устгаснаас хойш Ардын засаг байгуулагдах хүртэл албан ажил эрхэлсэнгуй 2 жил болжээ.
1920 оны (51 нас) хавар МАН-аас Ардын намын тамга сийлж, явуулах бичгийг Догсом, Данзан нар М.Дугаржаваар ёсчлон бичүүлжээ. Тус оны намар М.Дугаржавын эцэг Магсар хурц, эх Гүндсамбуу нарыг гамин цэрэг зовоож хэлмэгдүүлж байсныг хожим Д.Догсом дурсамждаа бичсэн бий. Хятадууд энэ үед Манлай баатар Дамдинсүрэн, хурц бэйс Магсаржав, бэйс Лувсанжанцан, Жамъян гүн, гүн Гомбойдшин, дара эх лам Чойжинжанцан, Жигмиддорж нарын олон хүнийг шоронд хорьжээ.
1921 оны (52 нас) долоон сарын 10-нд Монгол улсын байнгын Засгийн газар байгуулагдахад Магсар хурцыг Шүүх яамны тэргүүн сайдаар, дэд сайдад Сайн ноён хан аймгийн Чүлтэм агсаны хошууны Дагвасамбууг томилжээ. Шүүх яам 58 орон тоотой.
1922 онд (53 нас) МАН, Ардын засгийн хавсарсан хурлаас Үндсэн хуулийн төсөл боловсруулах тусгай комиссийг Шүүх яамны сайд Магсаржав, эрдэмтэн Ж.Цэвээн, Ч.Бат-Очир нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тус оны 3 сарын 15-нд МАН-д гишүүн элсэж, 8 сарын 8-нд хэд хэдэн яамны намын гишүүдийн 9-р үүр байгуулж, даргаар, орлогчоор Товуудоржийг сонгожээ. Тус өвөл Шүүх яамны бичээч Цэрэнпил зэрэг хүмүүс улс төрийн зорилгоор Япон улсад Монголын Дорнод талаар хил нэвтрэн эх орноосоо оргон одсон гэх гэмт хэргийг сэрэмжилж чадаагүй хэмээн тэргүүн сайдаас огцруулж, Засгийн газрын цааз хуулийг эмхлэх хэлтсийн эрхэлсэн түшмэлээр томилсон байна. Тэрээр энэхүү албан тушаалд ажилласан боловч шинэ Үндсэн хуулийг түргэн хугацаанд боловсруулахад ажилласан.
1922 оны 8 сарын 30-31-нд шилжих шөнө Д.Бодоо зэрэг 14 хүнийг цаазаар авчээ.
1923 он (54 нас) 2-р сард түүнийг хэрэгт баривчилан, шоронд хорьж, 5-р сард албан тушаалаас халжээ.6 сарын 14-нд МАН-н Төв Хорооны гишүүдийн хурлаас Магсар хурц, Алтангэрэл. Гончигдаш, Лхамжав, Жамяндамба зэрэг таван хүнийг хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдсон гэж намаас хөөжээ. Үндсэн хууль зохиох ажилд ахин орох боломжгүй болжээ.
1923-1927 он (54-58 нас) хэдэн сар ажилгүй байгаад дараа нь Шашны хэрэг эрхлэх газрын тэргүүлэгчдийн бичиг хэргийн эрхлэгч, Дотоод яаманд суртал нэвтрүүлэгч туслах түшмэл алба хашсан.
1924 онд (55 нас) ардын намын анхны долоо, төрийн зүтгэлтэн Дансранбилигийн Догсом, Ард түмний төлөөнөө буцалтгүй дурсамжаа хэвлүүлж Магсар хурцын тухай товч өгүүлжээ.
1925 оны (56 нас) орчим Монголын шашин төрийг хослон баригч Хаант улсын түүх номоо бичсэн.
1926 онд (57 нас) 3 сарын 12-нд Монгол ард улсын засаг төрийн байдал хэрхэн уламжилсан явдлыг тайлбарласан бичиг хэмээх Магсар хурц бичсэн номыг хэвлүүлэх шийд гаргажээ, Энэ нь Монголын түүхийн анхны тоймчилсон сэдэв зохиол байсан гэх ба уул зохиолд Чингис хаан төрснөөс Улсын анхдугаар их хурал хуралдаж БНМАУ-г тунхагласан хүртэлх түүхт явдалыг товчилон бичсэн байна. Дээрх номын дараа Монгол улсын шинэ түүх хэмээх томоохон бүтээлээ 2 жил орчим хугацаанд дуусгасан ба 1926 оны сүүлчээс Ардыг гэгээруулэх яамны сайд Батхааны хүссэний дагуу Олон сургуулийн хөвгүүд охидод сонирхон уншуулах соёлын үндсэн бодлого ном бичжээ.
1927 оны (58 нас) дундуур түүний сонгогдох эрхийг хасч, улмаар ажлаас халжээ. Тиймээс тэрээр <өөрийн өчүүхэн ухааны хог шавхруу, хөгшин биеийн үлдсэн тэнхэлийг дуустал зүтгэж мөхлөг ямхын төдий хариулбаас юутай завшаантай хэмээн МАХН-н Төв Хорооноо 4 сарын 20-нд өргөдөл мэдүүлжээ.Намын төв хорооны нарийн бичгийн дарга Г.Гэлэгсэнгийн даалгавараар, Шашин шүтлэгийн ерөнхий байдлыг товчилсон дэвтэр зохиосон байна.
1929 онд (60 нас) Зүүнтний үеийн гол ажил болсон феодалын хөрөнгө хураах үеэр 10 сарын 5-нд нэгэн хуралдаанд Б.Шарав гэж хүн <Магсар хурц бол харгис засгийн үед Бадамдоржийн баруун гар болж явсан ховдог шунахай этгээд мөн, хөрөнгийг хураавал зохино гэжээ. Хэдхэн хоногийн дараа 10 сарын 10-нд хурлын шийдвэрт Магсар хурц, Дорж мэйрэн нар ард олноос татварлан хөрөнгөжсөн гэх баримтгүй гээд Төв Комисст шилжүүлэн шийдвэрлэхээр болжээ.
1934 онд (65 нас) Ерөнхий сайд А.Амар Монголын товч түүх номоо хэвлүүлсэн ба түүндээ Магсар хурцын, Монгол ард улсын засаг төрийн байдал хэрхэн уламжилсан явдлыг тайлбарласан бичиг зохиолыг ишилсэн байна. Хүү М.Дугаржав таван хошуу малын тухай хэд хэдэн дууны ая хийгээд аав Магсар хурцдаа очиж сонсгоход адуу гэдэг даанч сайхан амьтан, амид эрдэнэ юм шүү олон сайхан дуу бүтээ гэжээ. Энэ үе бол Магсар хурцынх Амар гуайнхтай цуг зусаж байсан үе. Амар гуай гэргий Нямаатай хамт ирж Нямаа гуай Хүрэнгийн жороо дууг сайхан дуулж, шөнө орой болтол дуулж хуурдаж байжээ. Ж.Дорждавга дурсамж/ Н.Магсаржав энэ онд Долоон хошуу даншиг наадам номоо бичжээ.
1935 онд (66 нас) таалал болсон ажээ. Тэрээр ийнхүү нас өөд болтолоо олон жил хэлмэгдэн явжээ. Хүү М.Дугаржав мөнхүү шоронд бие даалгуй өөд болсон монголын алдартнууд билээ.
1944 онд Б.Ринчен гуай Магсар хурцын, Долоон хошуу даншиг наадам гэдэг номын гар бичмэлийн хуулбар эхийн эхэн талд, Эртний латин үгэнд номд ч бас өөрийн хувь зохиол буй гэдэг ни бас ч учиртай үг байна хэмээн бичээд гарын үсгээ нухацтай бичсэн буй.
ЯГАЦАй.ком AYGATSAI.com AYGATSAIAYGATSAIком AYGATSAI.com GATSAIAYGATSAIком AYGATSAI.com
Was this helpful?
5 / 0