Б. Шарав (1869 – 1939)

Балдуугийн Шарав

Балдуугийн Шарав нь Монголын шинэ үеийн уран зургийн үндсийг тавигчдын нэг, Монголын шинэ цагийн дүрслэх урлагт хүндтэй байр эзэлдэг “Марзан” Шарав хэмээн олноо алдаршсан нэрт зураач.

Олон түмэнд “Марзан Шарав” хэмээн алдаршсан, 19-р зууны сүүлч 20-р зууны эхэн үед амьдарч хүрээний болоод ардын ёгт зургийг үндэслэн бий болгосон Монголын нэрт зураач Балдуугийн (Марзан) Шарав нь “Монголын нэг өдөр”, ” Гүүний үрс” бүтээлээрээ алдартай билээ.

Товч намтар

НэрБалдуугийн Шарав
Төрсөн он1869 он – 1939он
Төрсөн газарГовь-Алтай аймаг Тайшир сум Цагаан Давааны Өвөлжөө

1869 онд Говь-Алтай аймгийн Түмэн сумын Цагаан Давааны Өвөлжөө гэдэг газар мэндэлсэн.

1889 онд (20 нас) Нийслэл хүрээнд орж ирсэн. Зургийн багш нь Жанцан, Д. Гэндэндамба нар.

1911 – 1912  онд (42-43 нас) Монголын нэгэ өдөр, Үрс гаргаж байгаа нь зэрэг алдарт зургуудаа зурсан. Богд Хаан тэр зургаас хойш Марзан хэмээн хочлох болсон гэгддэг.

1921-1939 онд (52 нас) Улсын хэвлэлийн хороонд зураач, тасгийн эрхлэгчээр насан өөд болтлоо тасралтгүй ажиллаж, Монгол улсын ном хэвлэлийн зураг чимэглэлийг удирдаж байсан.

1922 онд (53 нас) Ленин зургаа зурсан.

1923 онд (54 нас) МАХН-д гишүүнээр элссэн. Монголын хэвлэлийн хороонд зураач.

1925 онд (56 нас) Монгол улсын мөнгөн тэмдэгтийн зураг, анхны шуудангийн Соёмбо тэмдэгтэй маркийг зуржээ.

1927-1928 онд (58 нас) Хичээнгүй сайд Б. Цэрэндорж зураг.

1935 онд (66 нас) Монгол үндэсний хээ угалзны хэв загварыг Үндэсний соёлын зам сэтгүүлд хэвлүүлсэн.

1939 онд (70 нас) насан өөд болохоосоо өмнө Робинзо Крузо номын зургийг зурж байжээ.

1969 онд  Улсын хэвлэлийн үйлдвэрийг түүний нэрэмжит болгож байв.

1999 онд Түүний мэндэлсний 130 жилийн ойд зориулан “Монголын нэг өдөр” хэмээн алдаршсан зургаар нь марк хэвлэн гаргасан юм.

Маркны талаар

Монгол шуудангийн анхны маркийн зургийг Балдуугийн Шарав зурсан гэдэг. Богд хаант засгийн үед “Нэгэн өдрийн амьдрал”, “Үрс гаргаж байгаа нь”, “Богдын ногоон ордны амьдрал” зэрэг аж байдлын зураг, Богд хаан болон эх дагина Дондогдуламын хөрөг зурж байсан тэрээр ардын хувьсгал мандсанаас хойш В.И.Ленин, Жанжин Сүхбаатарын хөрөг зураг болон хувьсгалт ухуулах хуудас олныг зурсан байдаг. 1921 оноос хойш Улсын хэвлэх үйлдвэрт зураач, тасгийн эрхлэгчээр 1939 он хүртэл ажиллахдаа 1925 онд гарсан Монгол улсын мөнгөн тэмдэгтийн зураг, Улсын банкны баталгаа бичиг, батлан хамгаалах эвлэлийн тэмдэг, аж үйлдвэрийн гавьяаны одон, шуудангийн анхны марк зэргийг зурсан тухай “Монголын дүрслэх урлагийн товч түүх” номонд дурьдсан буй. 1926 онд гүйлгээнд орсон “Соёмбо” тэмдэгт марк болон төрийн шинэ сүлдтэй маркийг мөн Б.Шарав зурсан билээ. Түүний мэндэлсний 130 жилийн ойд зориулан 1999 онд “Монголын нэг өдөр” хэмээн алдаршсан зургаар нь марк хэвлэн гаргасан юм.

Was this helpful?

0 / 0

Leave a Reply 0

Your email address will not be published. Required fields are marked *

CAPTCHA