Базарын Ишдорж
ГАРЧИГ
Базарын Ишдорж нь 1923 онд байгуулагдсан анхны дунд сургуулийн захирал, 1926 – 1929 онд Герман, Францад сурсан оюутнуудын захирал. Хожим хэлмэгдсэн.
Товч Намтар
Нэр | Базарын Ишдорж |
Төрсөн он | 18?? он ? – 1937 он? |
Төрсөн газар | ? |
1923 онд Нийслэл хүрээнд байгуулсан Ардын засгийн анхны дунд сургуулийн захирал
1926 онд Базарын Ишдорж Гэгээрлийн сайд Эрдэнэбатхааны хамт Герман, Франц руу анхны 35 монгол оюутыг авч явсан. Тэнд Монгол оютнуудын захирал. Хүү Санчир болон гэргийн хамт байсан.
1928 оны 3 сард Б.Ишдорж болон түүний туслах Мэргэн гүн? Гомбожав, Парис орж тэнд сурсан байсан оюутнуудын амьдрал, ажил байдалтай танилцаж байв.
1929 онд Foreign culture in Mongolia нэртэй өгүүлэлээ Германы сонинд хэвлүүлсэн. Пан монголист үзлээр буруудсан. Монголын тусгаар улс байхын төлөө тэмцэгч. Барууны орноос дуудагдан ирсэн.
1937 онд баригдан хожимын амьдрал нь тодорхой бус.
Түүний номнуудын талаар
Манай Улсын номын санд 1928-1929 оны орчим бичигдсэн хоёр европ – монгол жижигдүү толь бичиг бий. Хоёулаа хэвлэгдэж чадаагүй, бичмэл эх нооргоороо байгаа нь герман монгол хэлний толь бичгийг Ишдорж багш хийгээд, Судар бичгийн хүрээлэнгийн дуун ухааны тасагт өгснийг нь номын санд хадгалуулсан билээ. (tal 137)
Монгол үсгийн цагаан толгойн зүйл
52. Монгол хэлний дүрэм, 1930, Б.Ишдорж
Ардыг гэгээрүүлэх яамнаас 1930 онд бага дунд сургуульд хэрэглүүлэхээр хэвлэжээ. Найруулан зохиогч нь Ишдорж багш. Угтаа Рудневын ” Лекций по грамматике монгольского письменного язика ” гэдэг чулуун барын хэвлэлийг гол болгож, түүнийг монголоор эвлүүлэн бичсэн билээ. Ишдорж багш тэр үеэс түмэн бодисын хичээлийн зүйлээс байгалийн шинжлэл гэдгийг найруулан монголчилж, бага дунд сургуулийн заах хөтөлбөрийн зүйлийг боловсруулан, хөтөлбөрийн дагуу хэрэглэх сурах бичгийн зүйлийг монгол үгээр бий болгох ажилд нилээд хүчин зүтгэж, Монгол хэл заахад бас зөв бичих зүйгээс гадна хэлний тухай ерөнхий мэдэгдэхүүнийг сурагч багачуудад таниулах юмсан гэж, Рудневийн Монгол бичгийн хэлний зүйн лекц гэдгээр голыг нь босгож, Монголоор бичиж найруулсан зүйлээ Хүрээлэнд Дуун ухааны тасаг тэр үеэс эрхэлж байсан надтай зөвлөн нийлж нийтэлсэн билээ.(tal 96)
Б.Ринчен, Монгол бичгийн хэлний зүй ном, тэргүүн дэвтэр, 1964 он
(Жич: 1966 онд Монгол бичгийн хэлний зүй номын хэлбэр судлал нэртэй 3-р ботийг шатаажээ)
Was this helpful?
0 / 0